Тэрбумтны хууль бус цуглуулгыг дуудлагаар худалдана

 

Энэтхэгийн тэрбумтан Нирав Модиг авлигын гэмт хэрэгт буруутгаж өнгөрөгч онд эх орноосоо зугтсан. Түүнийг өнгөрсөн долоо хоногт Лондоны цагдаагийн газар Энэтхэгийн Засгийн газрын хүсэлтээр баривчлан саатуулсан юм.

Дуудлага худалдаа Мумбай хотод болох юм байна. Нирав Модигийн зарсан очир эрдэнийн бөгжийг Болливудын од Приянка Чопра Жонас зэрэг алдартнууд зүүдэг байна.

Энэтхэгийн эрх баригчид тэрбумтны цуглуулгад байсан урлагийн бүтээлүүдийг дуудлагаар худалдсанаар 4-7 сая ам.доллар бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм. Модигийн цуглуулгад Энэтхэгийн алдартай уран бүтээлчдийн уран зургууд хэд хэд байгааг эх сурвалж онцолжээ.  

 

 106177972 1rajaravivarmacloseup

 

 106173745 5fnsouza

 

Нирав Моди нь Энэтхэгийн хамгийн баян эрхмүүдийн нэг бөгөөд Форбесын судалгаагаар хөрөнгийнх нь хэмжээг 1,75 тэрбум ам.доллар гэжээ. Үнэт эдлэлийн зах зээлээс хөлөө олж хожим брэндийн сүлжээ дэлгүүрүүдээ нээжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.