Ховд аймагт 4-5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо
Өнөөдөр орон нутгийн цагаар 14:11 минут 57 секундэд Ховд аймгийн төвөөс 36 км, Манхан сумаас 42 км-ийн зайд магнитуд нь 3,6 тай тэнцэх хэмжээний газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв: Өргөрөг 47.71N, Уртраг 91.87E.
Ховд аймгийн төвийн иргэд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн ба урьдчилсан байдлаар 4-5 баллын газар хөдлөлт болжээ. Одон орон геофизикийн Ховд салбар газар хөдлөлт аймгийн төв болон ойролцоох сумдад хэдэн баллын хүчтэй хөдөлсөнийг нарийн тогтоохоор ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.