Конор МакГрегор зодог тайлахаа мэдэгдлээ

 

Холимог тулааны аварга Конор МакГрегор өнгөрсөн оны 10 дугаар сард Хабиб Нурмагомедовтой хийсэн тулаанаас хойш зургаан сарын турш тулалдах эрхээ хасуулаад байгаа юм. Түүний хориг ирэх дөрөвдүгээр сарын 6-нд буюу 10 хүрэхгүй хоногийн дараа тавигдах ч Өнөөдөр өглөө Твиттертээ “залуусаа та нарт дуулгах зүйл байна. Би холимог тулааны спортоос зодог тайлахаар шийдсэн гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Хэдий нь зодог тайлсан хуучны андуудтайгаа нэгдэхээр шийдсэн” гэж бичжээ. МакГрегорын шүтэн бишрэгчид энэ мэдээг цуу яриа байгаасай гэж хүссэн ч UFC-ын Ерөнхийлөгч Дана Вайт гэнэтийн мэдэгдлийг баталжээ. Энэ сарын 11-ний өдөр Майамигийн эргийн зочид буудалд хамт зургаа авахуулахыг хүссэн шүтэн бишрэгчийнхээ 1,000 долларын үнэтэй гар утсыг эвдэж танхайрсан хэргээр цагдаад баригдаад байсан юм.

 

062233B1000007D0 6850409 image a 14 1553581262976

 

Эх сурвалж: www.dailymail.co.uk

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.