Хятад 300 ширхэг Эйрбус онгоц худалдаж авна

 

Хятадын Засгийн газар Эйрбус компаниас 300 ширхэг онгоц худалдаж авах захиалгаа баталгаажууллаа. Олон арван тэрбум долларын худалдан авалт хийх гэрээнд Си Зиньпин дарга Парист айлчлах үеэрээ гарын үсэг зураад байна.

Боинг компанийн 737 Мах онгоцны аюулгүй байдалд эргэлзэж улс орнууд нислэгт явуулахаас түр түдгэлзүүлсний дараа Хятад А320 болон А350 онгоцуудыг Европын үйлдвэрлэгчээс авахаа баталгаажуулж байна.

 

 106178119 ximacron

 

Өнгөрсөн долоо хоногт Хятадын дарга Си Зиньпин Итали улсад айлчилж Бүс ба Зам санаачилгад нэгдэх асуудлыг шийдсэн. Гэвч Европ болон Америкийн зүгээс бүс нутагт Хятадын нөлөө нэмэгдэж байгаад сэтгэл түгшин ажиглаж байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.