БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён визгүй зорчих асуудлыг судалж үзэхээ амлалаа

 

Бүгд Найрамдах Солонгос Улсын ерөнхий сайд Ли Наг Ён дөнгөж сая Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхтай ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийжээ. 

Ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Энэ хүрээнд харилцаагаа Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэн нэг шат ахиулж, алсдаа харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэхээр болов.

Мөн эмч нарыг  БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад түлхүү хамруулах, ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой угтан соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулахаар болов.

Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохирсон олон асуудлыг энэ оны эхний хагаст болох Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаанаар нарийвчлан хэлэлцэнэ.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Ж.Занданшатар нарт бараалхана. Мөн “UB smart card” төсөлтэй  танилцан, Монгол- Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн, Ли Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочлох юм байна. 

 

Эх сурвалж: zasag.mn

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.