Дэлхийн агаар мандалд Хирошимагийн цөмийн бөмбөгөөс 10 дахин хүчтэй солирын дэлбэрэлт болжээ

 

Та биднийг эх дэлхийдээ амгалан амьдарч байхад агаар мандалд асар хүчтэй солирын дэлбэрэлт болсон гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Тодруулбал 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дэлхийн гадаргуугаас дээш 25 км-т Хирошимагийн цөмийн бөмбөгөөс 10 дахин хүчтэй солирын дэлбэрэлт болсон байна.

Олон улсын сансар судлаачид ийм үйл явдлыг галт бөмбөг гэдэг бөгөөд маш өргөн уудам талбайг гэрэлтүүлдэг учир дэлхийн оршин суугчдад харагдах боломжтой ажээ. Ийм төрлийн дэлбэрэлтийн үеэр үүлэн дээр улаан туяа татдаг байна. Оросын Камчатакын хойгийн тэнгэрт дэлбэрэлтийн үеэр туяа татуулсан гэж үзжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард болсон дэлбэрэлтийг цагт 116 мянган км-ын хурдтай 173 килотонтой дүйцэхүйц эрчим хүч ялгаруулсан гэж тогтоогоод байна. Ойрын 30 жилийн хугацаанд дэлхийн агаар мандалд дэлбэрсэн хоёр дахь хүчтэй галт бөмбөг байсан гэж судлаачид дүгнэжээ.

 

panic as explosions rock argentinian city  but relief as experts realise what to blame a huge 1500mph meteor entering the earths atmosphere 133459

 

Эрдэмтэд энэ талаар олон нийтэд мэдэгдээд удаагүй. Энэ жилд таван ч галт бөмбөгийн дэлбэрэлт болно гэж НАСА тогтоогоод байна. Гэхдээ эдгээр нь тун бага хэмжээтэй тул дэлхийн оршин суугчид бидэнд бараг мэдэгдэхгүй.

 

https%3A%2F%2Fcdn

 

Эх сурвалж: www.cnn.com, www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.