Бусан-Улаанбаатар чиглэлийн МИАТ-ийн онгоц салхины улмаас түр саатжээ

 

Бусан-Улаанбаатар чиглэлд өнөөдөр 13.00 цагт хөөрөх ёстой байсан МИАТ компанийн ОМ224 онгоц түр саатаад байна. МИАТ компаниас энэ талаар лавлахад "Улаанбаатар хотын салхины хурд зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа тул түр саатаад байна" хэмээлээ. 

Салхины хурд буурч, онгоц буух зөвшөөрөгдөх хэмжээнд хүрэнгүүт, нислэг хэвийн үйлдэгдэнэ гэж мэдээллээ.   

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.