Сансрын эмэгтэй нисгэгчид түүх бүтээнэ

 

АНУ-ын сансар судлалын станц НАСА дэлхийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдлыг энэ сарын 29-ний өдөр товложээ.

НАСА-ын сансрын эмэгтэй нисгэгчид дэлхийн сансар судлалын түүхэнд анх удаа задгай сансарт багаараа гарах гэж байна.

НАСА-ын сансар судлаачид Кристина Коч, Энн МакКлайн нар 20 хоногийн дараа Олон улсын сансар судлалын станцаас гарч задгай сансартай танилцах юм байна.

ЗХУ-ын сансрын нисгэгч Светлана Савицкаяа 1984 оны долдугаар сарын 25-ны өдөр задгай сансарт гарсан анхны эмэгтэй болсон түүхтэй.

Түүнчлэн 1998 оноос хойш Олон улсын сансар судлалын станцад 500 гаруй сансар судлаач 213 удаа задгай сансарт гарсан байдгийн 11 хувь нь эмэгтэйчүүд байжээ.

 

dims (1)

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.