ОХУ гадны 600 гаруй тагнуулын үйл ажиллагааг илрүүлж зогсоожээ

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 2018 онд 600 гадны агент, тагнуулчийн ажлыг илрүүлж зогсоосон тухай мэдэгджээ.

Оросын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг гадны орнууд завдсан гэж Ерөнхийлөгч хэлсэн байна.

Түүнчлэн ойрын жилүүдэд Оросын эдийн засаг, шинжлэх ухааны судалгаа, технологийн талаарх мэдээлэл цуглуулах эрмэлзэлтэй гадны тагнуулын үйл ажиллагаа идэвхжсэн байна.

 

000 1CY6GF

 

Ерөнхийлөгч Путины үргэлжлүүлэн мэдэгдсэнээр гадныхан хуучин цаг үетэй адил дотоод улс төрийн үйл ажиллагаанд нөлөөлөхийг хичээж байгаа учир тагнуулын байгууллагууд хүчин чармайлт гарган ажиллах хэрэгтэй гэсэн юм.

Америкийн Мичиганд амьдардаг иргэн олон төрлийн мэдээ материал хадгалж байсан нь илэрсэн ба Москвагийн Лефортовогийн хорих газарт хоригдож, батлан даалтад суллахаас татгалзсан юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.