Сенатын гишүүн нисэх хүчний офицерт хүчирхийлүүлсэн тухайгаа ярьжээ

 

Бүгд Найрамдах намаас Аризона мужид сонгогдсон Сенатын гишүүн Марта МакСэлли Америкийн нисэх хүчний ахлах офицерт хүчирхийлүүлсэн тухайгаа ярьсан байна.

Сенатч хүчирхийлэлд өртсөнийхөө дараа ичгэвэртэй байдалд орж эмээснээс энэ тухайгаа нуусан байна.

МакСэлли "Би олон жил чимээгүй байсан. Гэхдээ ажил амьдралынхаа сүүлийн жилүүдэд армийнхны дунд шударга бусаар үүрэг хариуцлагаас зугтаж буй байдлыг ажигласан тул би ч бас хохирогч гэдгийг зарим хүмүүст хэлэх хэрэгтэй гэж бодсон. Бусад хохирогчдын адил цэрэг армийн өнөөгийн тогтолцоо намайг олон дахин хүчирхийлж байсан мэт санагддаг" гэж ярьжээ.  

Тэрээр 26 жил АНУ-ын нисэх хүчинд алба хаасан бөгөөд 2010 онд армиас халагдах хүртлээ хурандаа цол хүртэж дэвшсэн байна.

Өнгөрсөн жил сенатын сонгуульд өрсөлдөж байхдаа "Уол Стрийт Жөрналь"-д ахлах сургуульд 17 настай сурагч байхад нь дасгалжуулагч багшийнхаа дарамт шахалтад орж байснаа хэлж байжээ. 

Үүнээс гадна Америкийн сенатын хэд хэдэн эмэгтэй гишүүд хүчирхийлэлд өртөж байснаа ярьсан.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.