Венесуэл улс Германы элчин сайдыг хөөлөө

 

Венесуэл улсын Засгийн газар ХБНГУ-ын элчин сайд Даниел Криенерийг эх нутгаасаа хөөж байгаагаа мэдэгдлээ.

Германаас Венесуэлд сууж буй элчин сайд нь улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газар үзжээ.

ХБНГУ нь сөрөг хүчний удирдагчийг түр хугацаанд эрх барих төрийн тэргүүнээр хүлээн зөвшөөрсөн.

Тэрээр нисэх онгоцны буудал дээр сөрөг хүчний удирдагчийг бусад дипломатуудын хамт хүлээж авч уулзсан байна.

 

BBUrY6T

 

Энэ хооронд АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой холбоотой 77 хүний визийг цуцалжээ.

Америкийн дэд Ерөнхийлөгч Майк Пэнсийн мэдэгдсэнээр Засгийн газрын гишүүд тэдгээрийн гэр бүлийнхний визийг цуцалснаар Ерөнхийлөгч Мадурог огцрохыг шаардаж байгаагийн илэрхийлэл юм байна.

 

Эх сурвалж: www.bbc.com 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.