СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Гацуурт"-ын Л.Чинбат ЖДҮ-г "хамсан" уу

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

У.Сарангэрэл

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зориулалттай зээл зохих эзэддээ биш УИХ-ын гишүүдэд хамаатай компаниудад олгогдсон нь илчлэгдсэн явдал сүүлийн хэдэн сар дуулиан тарьсаар байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 950 саяас нэг тэрбум 400 сая төгрөг хүртэлх зээлийг эрх баригчид эрх мэдлээ ашиглан авч өмнө нь өөрөө удирдаж байсан, эсвэл гэр бүлийн гишүүн, ойр дотнын хүмүүсийнх нь мэдэлд байдаг компанид өгсөн баримт дэлгэгдсэн юм. Жижиг, дунд үйлдвэрийн зээл улстөрчдийн шүлсийг гоожуулах болсон шалтгаан бол хүү нь ердөө гурван хувь байдагтай холбоотой.

Олон нийтийн сүлжээнд тавигдсан нотлогдоогүй мэдээллээр зээлээ дамлан зээлж, хүүгийн зөрүү дээр тоглосон байх магадлал ч бий. Энэхүү дуулиантай зэрэгцээд төрийн бусад тусгай сангуудаас хувьдаа мөнгө завшсан бизнесийн зарим нэг томчууд сүүлийн үед ил болж байна. Хууль бусаар зээл авч улсад хохирол учруулсан тэдгээр хүмүүсийн нэг нь Монголын тэргүүн баячуудын эгнээнд багтаж, газар тариалангийн ажлаар Хөдөлмөрийн баатар болсон, сүүлийн үед Үндсэний бөхийн холбоог хоёр хэсэг болгож хуваалцан, Бөхийн өргөөг хэсэг хаалгасан “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат юм. Түүний удирдаж буй “Гацуурт” нь доороо тавь шахам охин компанитай том аж ахуй ажээ. Эрүүгийн цагдаагийн мөрдөгчид жил гаруйн өмнөөс

Тодруулбал, . Дээрх буудайны үнийг худалдаж авсан үнээр тооцож 6,289.5 сая төгрөгөөр тухайн компанийн нэр дээр авлага үүсгэж тооцохоор байхад Тариалан эрхлэлтийн дэмжих сангийн тайланд 4,455 сая төгрөгийн авлагатай байгаагаар хасалт хийж тооцсоноос 1.834.5 сая төгрөгийн зөрүү үүссэн байна. Үүний 1,257.9 сая төгрөг нь буудайны үнийн зөрүүгийн алдагдал байгаа боловч “Гацуурт” ХХК-аар төлүүлээгүй байгаа юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зохион байгуулсан нийт 118.7 тэрбум төгрөгийн худалдан авалтын 46.9 тэрбум төгрөгийн гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж хийгдсэн байна. . Мөн сангийн яамнаас хүргүүлсэн тендер шалгаруулалттай хол богдох зөрчил арилгах мэдэгдлийн дагуу арга хэмжээ авч ажиллаагүй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа, тендер шалгаруулалтын журмыг буруу сонгосон нийтлэг зөрчил илэрчээ.

Сангийн яамны тайланд “Гацуурт” ХХК нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр авсан зээлээ төлөхгүй, хугацаа хоцроож, гэрээний үүргээ зөрчиж, улсад хохирол учруулсаар байна хэмээн онцолсон байгаа юм. Тодруулбал, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Мал хамгаалах сан, “Гацуурт” ХХКтай байгуулсан гэрээний хэрэгжилт хангагдаагүй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна

“ГАЦУУРТ”-ЫН Л.ЧИНБАТ МАЛ ХАМГААЛАХ САНГААС ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ЗЭЭЛЭЭД ОДОО БОЛТОЛ ТӨЛӨӨГҮЙ

Үүгээр зогсохгүй . Сангийн яамны тайланд “Гацуурт” ХХК нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр авсан зээлээ төлөхгүй, хугацаа хоцроож, гэрээний үүргээ зөрчиж, улсад хохирол учруулсаар байна хэмээн онцолсон байгаа юм.

Тодруулбал, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Мал хамгаалах сан, “Гацуурт” ХХК-тай байгуулсан гэрээний хэрэгжилт хангагдаагүй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна. “Гацуурт” ХХК нэг тэрбум төгрөгийг тодор хой нас хүйсний өсвөр насны хээлтэгч, хээлтүүлэгчээр зургаан жилийн хугацаанд 200 толгой үхрээр төлнө гэсэн нь нэг үхрийн өртөг таван сая орчим төгрөг байна. Зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдээгүйгээс үүссэн алданги нь 2017 онд 21.9 сая төгрөг, 2016 онд 11 сая төгрөг орчим нийт 32.9 сая төгрөг байхаар үүнийг үхэрт шилжүүлэн тооцвол зургаан үхрийг нэмж авахаар байсан боловч алданги тооцоогүй байна. “Гацуурт” ХХК-иас зээлийн эргэн төлбөрт 200 толгой “ангус” үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгч үхрийг нэг бүрийг таван сая төгрөгөөр үнэлэн хүлээн авч, үүссэн алдангийг чөлөөлсөн шийдвэр гаргажээ.

Дээрх тушаалын дагуу төсөл хэрэгжүүлэгчээс анхны гэрээнд заасан цэвэр цусны “Лимузин” үүлдрийн өсвөр насны үхэр авах заалтыг зөрчжээ. Ийнхүү “ангус” үүлдрийн болон монгол үхэртэй эрлийзжсэн өсвөр насны үхэр болж өөрчлөгдсөн, энэ тохиолдолд үнэлгээний зөрүү гарах ёстойг мөн харгалзан үзэлгүйгээр 100 толгой хээлтүүлэгч, 100 толгой хээлтэгч нийт 200 толгой үхрийг авч зургаан аймаг, Малын удмын сангийн үндэсний төв болон Мал хамгаалах санд тус тус хуваарилан нэг тэрбум төгрөгийн зээлийн авлагыг 2017 оны төгсгөлөөр хаасан байна. Мөн 2013 онд хоёр тэрбум төгрөгийн зээлийг нэмж олгон малаар төлөлт хийх гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд 2013 онд байгуулсан гэрээ ёсоор 2017 оны долдугаар сард 52 толгой, 2018 оны долдугаар сард мөн 52 толгой, нийт 104 толгой цэвэр цусны хээлтэгч, хээлтүүлэгчийг хүлээлгэн өгсөн байх ёстой боловч,гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлж малаа хүлээлгэн өгөөгүй өнөөг хүрсэн гэж сангийн яамны тайланд онцолжээ.

Мал хамгаалах сангийн 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаас үзэхэд, тайлант жилийн эхэнд нийтдээ 33.9 тэрбум төгрөгийн авлагатай байсан бол 19.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 8.3 тэрбум төгрөг хасагдсанаар нийт авлагын хэмжээ 45.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна. Авлагын хэмжээ нэмэгдсэн гол шалтгаан нь төлбөртэй үйлчилгээний авлагаар бүртгэсэн Малын тэжээл импортлох аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн 21.2 тэрбум төгрөгийг урьд онд олгож, үлдэгдэл 18.8 тэрбум төгрөгийг дараа онд олгосноос шалтгаалжээ. Урьд онуудаас дамжсан төсөл хөтөлбөрийн зээлийн нийт авлага оны эхэнд 12.3 тэрбум төгрөг байсан нь 680.8 сая төгрөгөөр нэмэгдэж 1,041.4 сая төгрөгөөр буурч 2018 оны эхний хагас жилийн байдлаар 11.9 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болжээ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.