Хүчирхийлэлд өртсөн охидыг албадан үр хөндүүлэх нь зөв үү?

 

Латин Америк, Карибын тэнгисийн ихэнх орнуудад үр хөндөлтийг хуулиар хориглосон байдаг бол Куба, Уругвай улс, Мехико хотод хуулиар хорьж цагдаагүй байдаг.

Аргентин улсад үр хөндөлтийг хуулиар зөвшөөрөх эсэх талаар хэлэлцсэн ч өнгөрсөн наймдугаар сард Сенатын танхимд няцаагдсан. 

Эмээгийнхээ хамтрагч 65 настай эрэгтэйд хүчирхийлүүлж жирэмсэлсэн 11 настай охинд үр хөндөхийг шүүхээс зөвшөөрөлгүй удсанаас охин амиа алдах хүртэл эрсдэлд орсон хэрэг Аргентинд гарсан. Лусиа охиныг 24 долоо хоногтой жирэмсэн байхад хэвлийг нь зүсч ургийг хөндөж гаргасан байна. Учир нь охины бие хэт жаахан тул хэвлийг нь зүсэлгүй үр хөндөлт хийх боломжгүй байсан гэж тайлбарлажээ.

 

4896

 

Тиймээс Аргентинд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид хүчирхийлүүлд өртсөн охидыг үр хөндүүлэхийг хуулиар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж үзэж кампанит ажил явуулаад байгаа юм. Лусиа охинд тохиолдсонтой ижил хэрэг Аргентин улсад харьцангуй их гардаг.

Мөн онд 15-19 насны 91,500 охин хүүхэд төрүүлсэн байна.

Эмэгтэй хүн амаржихад хамгийн тохиромжтой нас 20-24 гэж ихэнх оронд үздэг ба үүнээс өмнө жирэмслэх нь амь насаа алдах өндөр эрсдлийг дагуулдаг байна..

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.