СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-06

Сурах бичгээ худалдаж авч чадахгүй нь түрээслэж болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Өнөөдөр засгийн газрын ээлжит хуралдаан болж, Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангамжийн бодлого, өнөөгийн байдлын талаар сайд Ё.Баатарбилэг танилцуулсан байна. 

 

Сургуулиудад сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлнэ

Дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж, үүнээс орсон орлогыг сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэж хэвлэх, түрээслэхэд зарцуулж байх журам, аргачлал баталж мөрдүүлэхийг Засгийн газраас салбарын яаманд даалгалаа.

Бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100 хувь үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийг 40 хувь дааж байхаар Засгийн газар 2009 онд шийдвэрлэсэн.

Энэ жилийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн 593 150 хүүхдийн 73 хувь буюу 433 472 нь сурах бичгээ сургуулийн номын сангаас үнэ төлбөргүй авч ашиглаж байна.

Дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь өөрсдөө номоо худалдан авах учиртай ч орон нутагт номын худалдааны тогтолцоо бүрдээгүй, хэвлэлийн компаниудын хамтын ажиллагаа, эцэг, эхийн идэвх санаачилга, худалдан авах чадвар зэргээс болж борлуулалт, худалдан авалт хангалтгүй байна. Тодруулбал зах зээлд нийлүүлж байгаа сурах бичгийн 16.5 хувийг л борлуулдаг гэсэн судалгаа гарчээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.