Дэлхийн хамгийн хурдан цахилгаан машин цагт 400 км хурдална

 

Дэлхийн хамгийн хурдан автомашин гэвэл яах аргагүй Ferrari, Lamborghini-ын уралдааны хүлгүүдийг нэрлэх байх. Харин өдөр тутмын хэрэглээнд унаж ашиглах хамгийн хурдан хүлгийг Италийн Пининфарина компани үйлдвэрлэжээ.

Пининфарина Баттиста супер хурдан хүлгийг Женевийн автошоун дээр танилцуулсан байна.

 

Pininfarina Battista Blu Lakeside

 

Баттистагийн шидэт хөдөлгүүр хоёр секундэд 0-99 км/ц хурд авч 12 секундэд 299 км/ц хүрч, дээд тал нь цагт 400 км хүртэл хурдлах хүчин чадалтай юм байна. Нэг удаагийн цэнэгээр 450 км явна.

Автомашин сонирхогчдыг гайхшруулах зүйл үүгээр дуусахгүй.

Энэтхэгийн Махиндра групп Пининфарина компанийн дийлэнх хувьцааг 2015 онд худалдаж авснаасаа хойш автомашины зах зээлд Итали хэв маягийг хурд хүчний гайхамшигтай хослуулахаар шаргуу ажилласан.

Пининфарина компани нь хамгийн анх 2008 онд цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхийг зорьж байсан ч санхүүгийн хүндрэлтэй тулгарч төсөл бүрэн хэрэгжээгүй байна.

 

pininfarina battista geneva 2019 1 1 1280x720

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.