Кайли Женнер дэлхийн хамгийн залуу тэрбумтан боллоо

 

Америкийн шоу ертөнцөд хэдийн байр сууриа олсон Кардашианы гэр бүлийн хамгийн залуу гишүүн Кайли Женнер дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад багтлаа.

“Кайли Косметикс” гоо сайхны бүтээгдэхүүний компанийг үүсгэн байгуулж эзэмшдэг 21 настай бүсгүй өнгөрсөн жил 360 сая ам.долларын борлуулалт хийжээ. Тэрээр гоо сайхны салбарт бизнес эрхлээд ердөө гурван жил болсон байна.

 

feature image

 

Фэйсбүкийг үүсгэн байгуулагч Марк Зукербэрг 23 насандаа тэрбумтан болж дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар нэрлэгдээд байсан ч түүний амжилтыг залуу бүсгүй Кайли эвджээ. Форбес сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Кайли Женнер “би тэрбумтны жагсаалтад багтна гэж огт бодоогүй. Гэхдээ маш сайхан байна” гэжээ.

 

1000x 1

 

Энэ жилийн жагсаалтад 2,153 тэрбумтан бүртгэгдсэн нь өнгөрсөн онд 2,208 байснаас бага зэрэг буурчээ.

Түүнчлэн Форбес сэтгүүлийн жагсаалтад багтсан нийт тэрбумтнуудын 10 гаруй хувь нь буюу 252 нь эмэгтэйчүүд байна. Өөрийн гараар бизнесээ хөгжүүлсэн дэлхийн хамгийн баян эмэгтэй Хятадын үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч бүсгүй Ву Яжун 9,4 тэрбум ам.долларын үнэлгээгээр нэрлэгджээ.

 

Дэлхийн хамгийн баян эмэгтэй Ву Яжун
Дэлхийн хамгийн баян эмэгтэй Ву Яжун
  

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.