ШУУД: Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаанд онцгой байдал тогтоолоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ҮАБЗ-ийн 2019 оны тавдугаар сарын 05-ны өдрийн 5 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийг үндэслэн өнөөдрөөс эхлэн "Эрдэнэт үйлдвэр"-т зургаан сарын хугацаанд онцгой байдал тогтоолоо.
Онцгой байдал тогтооно гэдэг нь "Үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэг байдлаар доголдол үүсэхгүй. Санхүүтэй холбоотой материалуудыг татаж үзэх, шаардлагатай байгаа зарим шалгалтуудыг хийх, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах" хэлбэр юм.
Шаардлагатай гэж үзвэл УИХ-д оруулж мэдээллээ танилцуулна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн даалгавараар Засгийн газрын тогтоолыг нэн даруй хэрэгжүүлэх ажлын хэсэг гарсан. Одоо ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэр лүү очих гэж байна.
Энэ хэрэг бол Зүүн өмнөд Азид түгээмэл ашиглагддаг мөнгө угаалтын луйврын систем гэдэг нь батлагдсан. Дэлхийн 13 оронд ийм систем түгээмэл байдаг. Ялангуяа ардчилал батжин бэхжин хөгжиж байгаа улсад түгээмэл ашиглагддаг жижиг луйврын асуудал. Хууль хэрэгждэг улсад энэ хэрэг аль эрт шийдэгдчихсэн байх л хэрэг. Сүржигнээд байх асуудал биш.
Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр мөн өнөөдөр шүүгч Мишиг овогтой Батсуурийг эрх мэдлээ урвуулан ашиглаж мөнгө угаах хэрэгт оролцсон байж болзошгүй үндэслэлээр АТГ болон шүүхийн ерөнхий зөвлөлд шалгуулахаар гомдол гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.