ШУУРХАЙ МЭДЭЭ: Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорих 461-р анги руу ачлаа
Эрүүгийн цагдаагийн албанд мэдүүлэг авч дууссаны дараа ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нарын албан өрөөнд нэгжлэг хийсэн талаар бид хэдэн мөчийн өмнө мэдээлсэн. Мөн холбогдогчдыг цагдан хорих саналаа НПГ-ын хяналтын прокуроруудад хүргүүлсэн бөгөөд хараахан шийдвэрлээгүй байсан талаар дурдсан.
Гэтэл албан өрөөнд нь нэгжлэг хийж дууссаны дараа Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачжээ. Тэднийг 48 цагийн хуулийн хугацаанд саатуулах ба үүний дараа үргэлжлүүлэн хорих эсэхийг хуулийн байгууллага шийдвэрлэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.