ШУУД: М.Мөнхбаатар: Л.Оюун-Эрдэнэ сайдын ярьсан тавилттай жүжгийн дагуу энэ үйл явдал өрнөж байна

 15:00 цагт

"Монголиа коппер корпорейшн" компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин дөнгөж сая Эрүүгийн цагдаагийн албанаас гарч, машинд суугаад явлаа. Түүний байцаалт дууссан бололтой. 

Харин

53688875 294375017926032 7415246038518202368 n1

"Монголиан коопер корпорейшн"-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар дөнгөж сая Эрүүгийн цагдаагийн албанд хүрэлцэн ирлээ.

Тэрбээр: ЭЦА-аас дуудсаны дагуу ирлээ. Өмнө нь хэд хэдэн удаа дуудсан. Дор бүр нь ирж мэдээлэл өгч байсан. Өнөөдрийн үүсч байгаа үйл явдал нь Л.Оюун-Эрдэнэ сайдын мэдээлэлтэй холбоотой байх. Сайд өөрөө ЭЦА-нд үүрэг өгч байна лээ.

Хуулийн байгууллага хөндлөнгийн хараат бус байдлаар ажиллах ёстой. Бид бол Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байхгүй.

Санхүүгийн схемын талаар тайлбар хэлэхэд "Манай компанийн зүгээс ямарваа нэг байдлаар улсаас мөнгө аваагүй. Сангийн яам, Хөгжлийн банк, Монгол банкинд бид асуулга тавиад 2018 оны нэгдүгээр сард зарим бичиг ирсэн. Манай компанийг төрөөс нэг ч төгрөг аваагүй гэдгийг нотолсон бичиг. Бид хэвлэлийнхэндээ өгнө. Системтэйгээр манай компанийн эсрэг мэдээлэл өгч байна" гэлээ.

Мөн  гэлээ. 

52993927 269913330575344 2658748364413206528 n5

15:35 цагт

ХХБ-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбилэгийг дөнгөж сая  Эрүүгийн цагдаагийн албанаас гарч явлаа. тэрбээр байцаалтаа өгч дууссан бололтой. Харин одоо ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон үргэлжлүүлэн байцаагдсаар байна.

16:32 цагт

ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон дөнгөж сая байцаалтгаа өгч дуусаад гарч явлаа. Тэрээр хэвлэлийнхэд ямар нэг тайлбар хийсэнгүй. 

орхон эрүүгийн гадаа

Ийнхүү өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албанаас "Монголиа коппер корпорейшн"-ийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар, гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нар Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг хууль бусаар худалдаж авсан гэх хэргийн дагуу байцаалт авч дууслаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.