ШУУД: Тэтгэврийнхээ мөнгөөр оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заадаг ахмад багш Ц.Минжээгийн ажлыг сурвалжиллаа
Чингэлтэй дүүрэгт 570 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий. Тэдний 140 гаруй нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд ямар нэгэн сургууль, цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй ажээ. Харин тус дүүргийн иргэн, ахмад багш Ц.Минжээ өөрийн тэтгэврийн мөнгөө тэдгээр хүүхдүүдэд гэрээр нь хичээл заах ажилд зарцуулаад долоон жил болжээ.
Тэрээр өөрөө анх хэдхэн сарын настай, хүнд өвчтэй гэх онош сонсч байсан ч өвчтэй хүүхдүүдийн төлөө ажиллаж эхэлсэн нь түүнийг хоёр хөл дээр нь босгосон байна. Харин одоо тэрээр энд тэндэхийн иргэдийн тусламж дэмжлэгээр оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүддээ зориулсан сургалтын төвв барихаар зүтгэж явна.
Түүний нэг өдрийн ажлаас бид сурвалжлан хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.