ДОХ-ын халдвар эдгэсэн дэлхийн хоёр дахь хүн Лондонд эмчлүүлжээ

 

ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхийн нийтээрээ тэмцэж байгаа ч одоог хүртэл урьдчилан сэргийлэх тарилга, оновчтой эм эмчилгээний аргыг бүрэн нээж илрүүлж чадаагүй л байна. Дэлхий дээр ДОХ-ын халдвар тээн амьдарч буй 37 сая иргэн дундаас анх удаа Америкийн иргэн Тимоти Браун Герман улсад эмчилгээ хийлгэж 2007 онд эдгэрсэн.

Үүнээс хойш ХДХВ-ээр өвчлөөд зуун хувь эдгэсэн хүн гараагүй. . Ингэснээр ХДХВ-ээс ангижирсан дэлхийн хоёр дахь хүн болж байна.

Лондоны өвчтөнд ДОХ-ыг эдгээсэн анхны хүн Тимоти Браунтай ижил вирусын дархлаатай донорын ясны чөмгийг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн гэдгийг ХДХВ судлаач профессор Равиндра Гупта хэлжээ. Тэрээр өвчтнийг эмчилсэн багийн гишүүн юм. Удаа дараагийн шинжилгээгээр өвчтний цуснаас ХДХВ-ыг илрүүлээгүй ч бүрэн эмчлэгдсэн гэж хэлэхэд хэтэрхий эрт байна гэж профессор Гупта нэмж ярьсан.

 

Профессор Равиндра Гупта
Профессор Равиндра Гупта

 

ДОХ эдгэсэн хоёр дахь өвчтөн 2003 онд вирусын халдвар тээж, 2016 онд цусны хорт хавдартай гэж оношлогдсон байна. Өвчтний бие муудсан тул түүнд тохирох донор олох нь амьд үлдэх эцсийн арга байжээ. Тиймээс эмч нар гурван жилийн өмнө уг вирусын дархлаатай донорын ясны чөмгийг өвчтөнд суулгаж, жил хагасын турш эм уулгасан байна. ДОХ-ын вирус эсэргүүцэх чадвартай гени бүхий хүн маш ховор тохиолддог.

 

aa Cover gqrt0u940hlmi2llm5tpft0qg6 20161130111125

 

Яг ийм аргаар ДОХ-ын халдвар тээгчдийг эмчилнэ гэдэг эргэлзээтэй гэдгийг дэлхийн мэргэжилтнүүд зөвлөлдөж байна. Үнэтэй, эрсдэлтэйн дээр өвчтөнд тохирох донор олно гэдэг маш бага хувийн боломжтой. CCR5 мутацид орсон буюу ДОХ-ын эсрэг дархлаатай хүмүүсийн ихэнх нь хойд Европоос илэрч байна.

ДОХ эдгэсэн хоёр дахь өвчтөн өөрийн нэр, нас, гарлыг нуух хүсэлт тавьсан учраас Лондоны өвчтөн хэмээн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулжээ.

 

Тимоти Браун-Берлиний өвчтөн
Тимоти Браун-Берлиний өвчтөн

5c7df1e024000093024b6654

 

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.