Британийн хатан хааны гэр бүлээс сошиал хэрэглэгчдэд зориулсан шинэ дүрэм гаргалаа

 

Сошиалд идэвхтэй хэрэглэгч та Их Бртанийн хатан хааны гэр бүлийн аль нэг хаягийг дагадаг бол зүй зохисгүй үг хэллэг ашиглахаас татгалзаарай. Учир нь таны бичсэн мэдээллийг устгаад зогсохгүй цагдаад мэдүүлнэ гэдгийг анхааруулж байна.

Гүнгийн авхай нарыг сүй тавьснаас хойш тэдний хувийн сошиал хаягуудыг дагагчдын тоо хэдэн зуун мянгаар нэмэгдсэн нь гарцаагүй.

Шинэ дүрэм хувийн сошиал хаягуудаас гадна Кларенс ордон, Кенсингтон шилтгээн, Букинхэмийн ордны хаягт ч мөн хамааралтай. Хатан хааны гэр бүлтэй албан ба хувийн байдлаар холбоотой аль ч сошиал хаяганд хандан бичсэн хараал, доромжлол, үзэн ядсан өнгө аястай комментыг устгах, нуух эрхтэй ба хэрээс хэтэрсэн тохиолдолд цагдаад мэдүүлэх хүртэл арга хэмжээ авна гэжээ.

 

Хунтайж Уильям, Харри нар гэр бүлийн хамт
Хунтайж Уильям, Харри нар гэр бүлийн хамт

 

Шинэ дүрэм нь гүнгийн авхай нарт хүндэтгэлтэй харьцахыг цахим хэрэглэгчдээс хүсэхээс гадна эерэг уур амьсгал бүрдүүлэх сайн талтай гэж үзжээ.

Меган Мэрклийг хунтайж Харритай сүй тавьснаас хойш түүний Инстаграм хуудсыг 1,9 сая хүн, Твиттерт 350,000, Фэйсбүкт 800,000 хүн шинээр дагасан байна.

 

Хунтайж Харри, Меган Мэркл
Хунтайж Харри, Меган Мэркл

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.