ЖДҮХС-аас авсан зээлийнхээ ихэнхээр Г.Солтан гадаадад биеэ эмчлүүлжээ

 

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой шуугиан тасрахгүй байна. Ардчилсан намынхан энэ сэдвийг 20 оны сонгууль өнгөртөл "сэвнэ" гэж тохирсны дагуу өнгөрөгч амралтын өдөр Сүхбаатарын талбай дээр "Хэвтүүл" жагсаал болсон. Тэгэхээр энэ сэдэв МАН-ынхны хүсэж байгаачлан тийм амархан мартахгүй нь тодорхой болоод байна. ЖДҮ-тэй холбоотой мэдээ сэлт ч тасрах шинжгүй. 

Прокуророос яллагдагчаар татсан тогтоолтойгоо УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нар танилцсан, харин Г.Солтан гишүүн элдэв шалтаг хэлэн зугтааж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан.

OqiWzPTC5GM9QCbhbU8b 

Тогтоолтойгоор танилцан, гарын үсэг зурснаар УИХ-ын гишүүн Г.Солтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь хуулийн байгууллагаар "албажиж" байгаа юм. 

Тэрээр малын тэжээлийн үйлдвэр байгуулах төсөл бичин, ЖДҮХС-аас 950 сая төгрөгийг эхнэрийнхээ нэр дээр байдаг компанийн дансаар дамжуулан авчээ. Гэвч, зориулалтын дагуу ашигласангүй, ихэнхээр нь гадаадад биеэ эмчлүүлээд, үлдсэнийг нь банкинд хадгалан хүүлсэн нь АТГ-ын шалгалтаар тогтоогдоод байгаа юм

Хотын төвд байршилтай, хуучнаар "Шаазан ваарны үйлдвэр"-ийг эзэмшдэг түүнийг зарим нь "Султан гишүүн" хэмээн өхөөрдөн дууддаг. Тус байгууламжид "Элит" дунд сургуулиас гадна олон арван компани түрээс төлж, үйл ажиллагаа явуулдаг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.