СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-03-03

2008 оноос баригдсан төмөр замын ажил урагшилж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Өмнөговь аймагт 2008 онд төмөр зам барих ажил эхэлсэн бөгөөд тухайн үед 3 их наяд төгрөгийн хөрөнгөөр барихаар төлөвлөн ажиллаж байсан. 2009 онд “Энержи ресурс” компани нарийн царигийн ТЭЗҮ хийж ОУ-ын стандартад нийцсэн төмөр замын ажил эхлээд явж байхад 2012 онд МУ-ын төр өөрөө төмөр замаа барина гэж аваад өргөн царигийн ТЭЗҮ-ийг хийлгэж санхүүжилтийг “Чингис бонд”-оос 200 сая доллар, бусад эх үүсвэрээс 80 сая долларын хөрөнгөөр 2013 онд ажлыг эхлүүлүүлэн 2014 онд өргөн царигийн дэд бүтцийн ажил хийгдэх үед тухайн үеийн УИХ-аас нарийн царигаар барих шийдвэр гарч үндсэндээ ажил зогссон байдаг. .
Харин одоогийн Засгийн газар энэхүү төмөр замын ажлыг эхлүүлэн ойрын хугацаанд хийхэд шаардлага хөрөнгө мөнгийг босгох, Гашуун сухайтын нүүрс тээврийн автозам дагасан олон асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа.
2018 оны 08 дугаар сарын 08-нд Монголын төмөр замын охин компаниар Таван толгой төмөр замыг Засгийн газрын 242-р тогтоолоор батлан гаргаж, гол санхүүжүүлэгчээр “Эрдэнэс таван толгой” ХК-д хариуцуулан нүүрс урьдчилан борлуулах хэлэлцээрээр хөрөнгийг шийдвэрлэн ажлуулахаар болсон байна.
Эхний ээлжинд 210 сая долларын хөрөнгийг нүүрс удирдчилан борлуулах хэлэлцээрээр шийдвэрлэн .
208.5км төмөр замыг 30 сарын хугацаанд барьж ашиглалтад өгөх бүрэн боломжтой гэдгийг тус компанийхан хэллээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.