Шайбатай хоккейн ААШТ-нд оролцох монголын баг маргааш эхний тогтлолтоо хийнэ

 

Олон улсын шайбатай хоккейн тэмцээн календарьчилсан төлөвлөгөөний дагуу Азийн бүсэд жил бүр зохион байгуулагддаг. Энэ ёсоор "Asian challenge cup” тэмцээн 3-р сарын 01-09-ний өдрүүдэд Малайзын нийслэл Куала Лампур хотноо болно.

Манай шигшээ баг жилээс жилд энэ тэмцээний амжилтаа ахиулсаар өнгөрсөн 2018 онд Аваргын цом, алтан медаль хүртэж Монголын шайбатай хоккейн түүхийг бүтээсэн.

Куала лампур Улаанбаатар хотуудын хооронд цагийн зөрүүгүй бөгөөд агаарын темпратур +30 градус халуун байгаа ажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.