2018 оны шилдэг утсаар “Huawei Mate 20 Pro”-г нэрлэлээ

. Үзэсгэлэн энэ сарын 25-28-нд Барселон хотод болж, технологийн мэргэжилтнүүд утасны аппликейшн, технологи болон төхөөрөмжийг 30 гаруй шалгуур үзүүлэлтээр үнэлэн дүгнэжээ. Шилдэг ухаалаг гар утасны төрөлд “iPhone XS Max”, “Google Pixel 3”, “OnePlus 6T”, “Samsung Galaxy Note 9” өрсөлдсөн байна. Өнгөрсөн онд энэ төрөлд “iPhone X” утас шалгарч байсан юм. “Huawei Mate 20 Pro” ухаалаг утас нь өмнө нь “Business Insider” сэтгүүлээс гаргасан жагсаалтын шилдэг хорьд багтаж байсан юм. Тус сэтгүүл нь Хятадын “OnePlus 6T” утсыг шилдэг утсаар нэрлэж байв.

undesnii shuudan1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.