ШУУД: НИТХ-ын даргыг сонгох ээлжит 22 дугаар хуралдаан хуралдаж байна

 

ШУУД: НИТХ-ын даргыг сонгох ээлжит 22 дугаар хуралдаан хуралдаж байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсонтой холбогдуулан НИТХ ээлжит 22 дугаар хуралдаанаар НИТХ-ын шинэ даргыг сонгохоор хуралдаж байна.

МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу НИТХ дахь МАН-ын бүлэг Р.Дагвыг хурлын дарга нэр дэвшүүлж байгаагаа танилцууллаа. Үүнтэй зэрэгцэн тус бүлгийн төлөөлөгч Ц.Байгалмаа заалнаас НИТХ-ын даргад өөрийнхөө нэрийг дэвшүүлж байгаагаа мэдэгдлээ.

НИТХ-ын даргын сонгууль Р.Дагва, Ц.Байгалмаа нарын хооронд өрнөж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.