"Зарим төлөөлөгч согтуу байна" гэсэн мэдээллийг зохион байгуулалттай тараасан гэв
НИТХ-ын ээлжит XXII хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны үеэр НИТХ-ын АН-ын төлөөлөгч бухимдан хэлсэн үгийг иш татан, "Зарим төлөөлөгч согтуу байна" гэсэн ташаа мэдээллийг зориуд зохион байгуулалттайгаар олон нийтэд түгээж байгаад Та бүхэн анхаарна уу хэмээн НИТХ-ын ажлын албанаас сэтгүүлчдэд хандлаа.
Хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн төлөөлөгч оролцоогүй, хурлын үйл ажиллагаа холбогдох хууль болон дэгийн дагуу хэвийн үргэлжилж байгааг албан ёсоор мэдэгдэж байна гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.