Америк, Умард Солонгосын уулзалтыг зохион байгуулсан дурсгалт Метрополь зочид буудал

 

Америкийн Ерөнхийлөгч Д.Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт Вьетнам улсын нийслэл Ханой хотод өчигдөр болж өндөрлөсөн.

Дээд хэмжээний уулзалтыг алдарт Метрополь Ханой зочид буудалд зохион байгуулсан юм.

 

HotelMetropoleHanoi 000 Exterior2

 

Алдарт инээдмийн жүжигчин Чарли Чаплин бал сарын аяллаараа ирж Метрополь зочид буудалд буудаллаж байсан түүхтэй.

Үүгээр зогсохгүй зохиолч Грахам Грийн "The Quiet American" сонгодог романаа энэ зочид буудалд бичиж байжээ.

 

HotelMetropoleHanoi LegendarySuite Graham Greene 2 1 585x390

 

Франц хэв маягийг шингээн барьсан таван одтой зочид буудалд Фэйсбүкийн үүсгэн байгуулагч Марк Зукербэрг, Америкийн Ерөнхийлөгч асан Билл Клинтон зэрэг олон алдартан тухалсан байна. 

Вьетнамын дайнаас хойш хэдэн арван жил хаалттай байсан бөгөөд 2012 онд дахин үүд хаалгаа нээсэн юм. 

Хэрэв та урьдчилан захиалга өгвөл нэг ортой энгийн өрөө хоногийн 300 ам.доллараас эхэлнэ.

 

hotel sofitel legend metropole hanoi hanoi 001

 

 

Зочид буудлын хүндэт зочдын нэрс дунд шинээр Ерөнхийлөгч Д.Трамп, удирдагч Ким Жон Ун нар багтах гарцаагүй боллоо. 

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.