Д.Трамп, Ким Жон Ун нарын уулзалт бүтэлгүйтлээ

 

Төрийн тэргүүнүүд өнөөдөр хамтарсан гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж, хүндэтгэлийн үдийн зоог барина гэж төлөвлөсөн ч Метрополь зочид буудлыг орхиж тус тусын байрласан газрууд руугаа хөдөлсөн байна.

Америкийн Ерөнхийлөгч байрлаж буй JW Марриотт зочид буудалдаа хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс "талууд хамтарсан хэлэлцээрт хүрч чадаагүй ч үр дүнтэй бүтээлч уулзалт болж чадсан" хэмээн мэдэгдлээ.

Үүнээс харахад Умард Солонгос, АНУ-ууд харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй бололтой гэж олон улсын ажиглагчид таамаглаж байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.