Ким Жон Ун анх удаа сэтгүүлчдийн асуултад хариулжээ

 

Умард Солонгосын удирдагч хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч сурвалжлагч нартай төдийлөн ойр байдаггүй, тэдний асуултад хариулахаас татгалзсаар ирсэн.

Нэн ялангуяа Кимд асуулт тавьсан сэтгүүлч Америкаас ирсэн байсан нь сонирхол татжээ.

"Вашингтон Пост" сонины сэтгүүлч Дэвид Накамура Трамп, Ким нарыг зэрэгцэж сууж байхад нь энэ удаагийн уулзалт зөвшилцөлд хүрнэ гэдэгт хэр итгэлтэй байгааг нь асууж амжээ.

Уг асуултад Ким  "Ямар нэг зүйл хэлэхэд хэтэрхий эрт байна. Би гутранги хүн биш. Сайн үр дүн гарна гэдэгт найдаж байна" хэмээн товч бөгөөд тодорхой хариулт өгсөн байна.

Түүнээс барууны орнуудад хэрхэн хандаж буйг нь асуухад огт хариулалгүй өнгөрчээ.

 

 

 

Эх сурвалж: www.theguardian.com 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.