Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тамгаа гардаж авлаа

НИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан өчигдөр болж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг сонгосон. Тэрбээр өнөөдөр 18:30 цагт . Хотын даргыг нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан түр орлон гүйцэтгэсэн билээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг томилохыг НИТХ-ын төлөөлөгчдийн олонх буюу 56.8 хувь нь дэмжсэн юм.

53046749 302682197080613 257561045483126784 n

Улаанбаатар хотын Захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан:

-Хамгийн түрүүнд шийдэж болохоор бодитой үр дүн гарах ажлуудад анхаарч ажиллана. Хариуцлага аль аль шатандаа байхгүй, ёс зүйн хувьд дорой байгаа. Хэрвээ төрийн албан хаагчид бүх шатандаа хариуцлагатай байх юм бол, төр захиргааны байгууллага бүтээлч ажиллаж чадах юм бол нийслэлчүүд бидэнд шийдэж болохгүй асуудал байхгүй. Хариуцлагаас бүх зүйлийг эхэлнэ. Иймд төрийн албан хаагчдад хатуу шаардлага тавьж ажиллах юм.

-Хариуцлага гэхээр бүтцэд өөрчлөлт оруулах уу? Халаа сэлгээ хийх үү? 

- Нийслэлийн Засаг дарга бөгөөд . Гэхдээ хэн нэгэн хүн, хэсэг бүлэглэлд зориулсан бус, асуудлыг шууд шийдвэрлэхэд чиглэсэн бүтэц, зохион байгуулалт хийх юм. Хяналтыг сайжруулж, ажлыг үр дүнтэй болгоно. Мөн нийслэлийн төр захиргааны байгууллагын баримталж ирсэн уламжлалт бодлого, тогтолцоог нийгмийн шаардлагад нийцүүлэн өөрчилнө.

Энэ дашрамд хэлэхэд би нийслэлийн бүх ажлыг хормын дотор шийдчихнэ гэж хоосон амлахгүй. Хэн нэгний таалалд нийцүүлэх гэж, эсвэл цаг нөхцөөх гэж суухгүй. Үр дүнтэй ажиллахын тулд бүх хүчээ дайчилна. Ингэхдээ төрийн захиргааны алба хаагчдынхаа туршлагад суурилуулж, судалгаа тооцоонд үндэслэн, хот төлөвлөлтийг ухаалаг шийдэлтэй болгоно.

Иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, хотын хөгжил дэвшилтэй холбоотой олон асуудлыг хуулийн хүрээнд, шинэ жишиг тогтоох байдлаар шийдэмгий алхам хийнэ. Үүнд иргэд болон төрийн албан хаагчдын оролцоо чухал.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.