Маргааш монгол тулаанч З.Шинэчагтага Ираны Али Мотамедтэй тулалдана
Ширэн бээлий, Zorky’ s MMA багийн тамирчин Золцэцэгийн Шинэчагтга ээлжит тулаанаа Иран улсын тамирчин Али Мотамедтэй маргааш буюу хоёрдугаар сарын 28 өдөр хийх гэж байна. Тулаан Сингапур улсад зохион байгуулагдах бөгөөд 16:00 цагт тулалдах хуваарьтай. Энэхүү тулаан нь One championship холбооны 100.000 долларын гэрээ байгуулах сонгон шалгаруулалтын дөрөвдүгээр шатны тулаан юм.
З.Шинэчагтагын өрсөлдөгч болох Али Мотамед нь мэргэжлийн зургаан тулаанд оролцож таван удаад нь ялаад байгаа шилдэг тулаанч юм.
ONE FC холбооны "One Warrior Series" тулааны танилцуулга видео.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.