Умард Солонгос руу гаргах гэж байсан 90,000 шил архи илрүүлжээ

 

Нидерланд улсын гаалийн алба 90,000 шил архи ачсан чингэлэг илрүүлсэн байна. Уг чингэлгийг эдийн засгийн хориг тавьсан Умард Солонгос руу гаргах гэж байсан гэж мэдэгджээ.

Гаалийн албаны төлөөлөгч Роул Веллеманы мэдэгдсэнээр чингэлгийг ачсан усан онгоцыг Хятад Коско усан тээврийн компани эзэмшдэг байна.

 

190226172117 03 vodka rotterdam seized exlarge 169

190226172205 01 vodka rotterdam seized exlarge 169

 

Умард Солонгос улс баллистик пуужингийн туршилтаа үргэлжлүүлсээр байгаа тул тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн импортолж, экспортлохыг олон улсын зүгээс хориглоод байгаа юм.

Хятад бол Умард Солонгосын худалдааны хамгийн том түнш төдийгүй түүхэн харилцаатай.

Нидерландын гаалийн алба 90,000 шил архийг хүргэх эцсийн зогсоол нь Умард Солонгос гэдгийг 90 хувьтай батална гэжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.