ШУУД: "Иргэний шударга шүүх" ТББ-аас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүллээ

 

“Иргэний шударга шүүх” ТББ-аас төрийн байгууллагын үйл ажиллагаа ялангуяа хууль хяналтын байгууллагын алба хаагчдад хууль ёсыг хэвшүүлэх, шударга ёсыг тогтоох зорилготойгоор 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.  .

13 жилийн өмнө шүүх ажиллаж чадахгүй байна хэмээх шаардлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж байсан. Иймд дахин уг зөвлөлд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэж байна.  

Шаардлага хүргүүлэх тухай:

Төрийн албаны хариуцлага, сахилга батыг нэмэгдүүлж, улмаар нийгэмд шударга ёсыг тогтооно хэмээн эрхч хүчтэй ажиллаж байгаа эрхэм дарга нарт.

Монголын хүний төлөө нам нь нийгэмд шударга ёсыг тогтох, хууль ёсыг хэвшүүлэхэд ялангуяа төрийн албаны сахилга бат, хариуцлагыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Монгол улсын төр Монгол улсын Үндсэн хуулийн 2-р бүлэг 19-р зүйлд заасан төрийн үүргийг иргэнийхээ өмнө биелүүлэхэд дараах ажлуудыг нэн даруй хийх ёстой хэмээн энэхүү шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

1.     шүүх, хууль хяналтын байгууллагууд тэдний алба хаагчдын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон хэлмэгдсэн иргэдийн гомдлыг нэг удаа барагдуулах ажлыг зохион байгуулахыг шаардаж байна.

2.    Шударга шүүхийг нэн даруй байгуулахыг шаардаж байна.

3.    Төрийн албан хаагчдын үйл ажиллагаа, шийдвэрт сахилгын, мэргэжлийн, төсвийн хяналт тавих эрх бүхий Ард түмний хяналтын байгууллагыг төрөөс хараат бус байдлаар байгуулж төрийн сахилга бат, хариуцлагыг сайжруулахыг шаардаж байна.

” хэмээн “Иргэний шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хэвлэлийн бага хурлын үеэр дурдсан юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.