Нэг ч гэрч, шинжээч ирээгүй учир Б.Махбал нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

Өнгөрсөн оны 8 дугаар сард ЗТХЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Махбал гэгч мөн яамны газрын дарга Г-г зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан.

Энэ хэрэгтэй холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг нэг удаа хойшилж байсан бол өнгөрсөн 1-р сард товлогдсон шүүх хурлын анхны хэлэлцүүлэг өнөөдрийг хүртэл хойшлоод байсан. Тэгвэл өнөөдөр 10 цагт зарлагдсан шүүх хурал дахин хойшиллоо.

Учир нь шүүх хуралд хэрэг гарах үeд хамт байлцсан ЗТХЯ-ны дарга нар, сайд, хэргийн шинжээч нарыг гэрчээр дуудсан ч нэг нь ч ирээгүй байна. Тиймээс шүүх хурлыг үнэн зөв шийдүүлэхийн тулд гэрч, шинжээчдийг заавал байлгах ёстой гэж үзэн шүүх хурлыг 3 дугаар сарын 18 хүртэл хойшлууллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.