СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-02-27

Бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөх тохиолдол ихэссээр байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Г.Пүрэвсүрэн

ХДХВ/ДОХ-ын 16 тохиолдол нэмж оношлогджээ

1990 оноос хойш нийгмийн нөхцөл байдал өөрчлөгдөж, ажилгүйдэл, ядуурал, архины хэрэглээ, биеэ үнэлэх, эрт бэлгийн харьцаанд орох нь нэмэгдсэнээр бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөх тохиолдол ихэссэн. 2018 оны эцсийн байдлаар зонхилон тохиолдох . Монгол Улсад 1992 онд ХДХВ, ДОХ-ын халдварын тохиолдлыг бүртгэж, 267 тохиолдлыг илрүүлсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон. ХДХВ-ийн халдвартай 16 эхээс 24 хүүхэд төрсөн ч урагт дамжих халдвар бүртгэгдээгүй байгаа юм. Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл, .

.

2018 онд ХДХВ/ДОХ-ын 16 тохиолдол оношлогдож, нэг хүн нас барсан байна. Энэ өвчнөөр амиа алдагсдын тоо нийт 42 тохиолдол бүртгэгджээ.

 

Сургалт, сурталчилгааны ажлын явц

Улсын хэмжээнд нийт 600 гаруй мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Ерөнхий боловсролын сургуулиудад 1994 оноос хойш эрүүл мэндийн хичээлийг бие даасан болон бусад хичээлтэй хавсарга байдлаар оруулж ирсэн. Харин. Бага боловсролын 1-3 дугаар ангид бусад хичээлийн агуулгад тусган хэрэгжүүлж байгаа бол дөрвөөс-12 дугаар ангид хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд, хооллолт ба хөдөлгөөн, хорт зуршил, сэтгэцийн эрүүл мэнд, бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, аюулгүй байдал, анхны тусламж гэсэн үндсэн зургаан сэдвийн хүрээнд хичээлийг заадаг болжээ. Энэ хичээлийг биологийн болон эрүүл мэндийн мэргэжлийн, шинэ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн сургалтад хамрагдсан сертификаттай багш заадаг бөгөөд 758 багшийг хөдөө орон нутагт бэлтгэжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрт бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн агуулгыг хүүхдийн насны онцлогт тохируулан анги өгсөх тусам нэмэгдэж байхаар зохицуулсан байна.

Сурагчдад тавдугаар ангиас нь эхлэн энэ чиглэлийн хичээлийг оруулдаг. Тухайлбал, . . 10-12 дугаар ангид харилцааны эрх үүрэг, хариуцлага, жирэмслэлтээс хамгаалах аргууд, бэлгэвч зөв хэрэглэх, эрт жирэмслэлттэй холбоотой эрүүл мэндийн эрсдэл, хүсээгүй жирэмслэлтийн үр дагавар, гэрлэлтийн сайн сайхан, бэрхшээлтэй зүйлсийг үнэлэх, хүйсийн тэгш байдал, хосын харилцааны илэн далангүй байдал, бусдын хил хязгаар, хүслийг хүндэтгэх, эцэг эхийн үүрэг хариуцлага зэрэг мэдлэгийг олгохоор Эрүүл мэндийн хичээлийн сургалтын хөтөлбөрт тусгасан байна. Цаашид эцэг эхчүүдийг сургах, мэдээллээр хангах шаардлагатай байгаа гэнэ.

 

Халдвараас урьдчилан сэргийлэх нь

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний дийлэнх нь цусаар дамждаг. Тиймээс өнгөрсөн онд холбогдох байгууллагууд хамтран эмчилгээний болон гоёлын гоо сайхны газруудад хяналт шалгалт хийжээ.
Энэ үеэр .

юм. Халдварлагдсан болон халдварлагдаагүй хүмүүст БЗДХ-ын тухай эрүүл мэндийн боловсрол олгох, сайн дурын зөвлөгөө өгөх, нууцлал хадгалсан ХДХВ-ийн шинжилгээ хийх нь БЗДХ-ын чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аль ч эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааны чухал хэсэг бөгөөд зөвлөгөө өгөх үйл явц нь тэдэнд бэлгийн зан үйлийг өөрчлөх сэдээлт төрүүлэх боломж бүрдүүлдэг. Мөн давтан халдвар авахаас сэргийлэх, бэлгийн хавьтагчийг эмчлүүлэх талаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Бэлгэвч болон бусад хамгаалах арга хэрэгслээр хангах шаардлагатай. Эрэгтэй, эмэгтэй бэлгэвч хэрэглэх нь ХДХВ/ БЗДХ-ыг бэлгийн замаар дамжихыг бууруулах илүү үр дүнтэй арга бөгөөд тэдгээрийг хэрэгцээт газруудад тогтмол хангах шаардлагатай юм. Мөн умайн хүзүүний хаалт болон микробицидийг хавсарч хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Эдгээр хамгаалах арга хэрэгслүүдийн талаар олон туршилт хийгдэж байна. БЗДХ-ын эмчилгээ нь гарч болзошгүй хүндрэл, үр дагавраас сэргийлэх, нэгэнт халдвар авсан тохиолдолд бэлгийн хавьтагч болон ураг, нярайд халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх гол зорилготой.

Бүх нийтийг бэлгэвчжүүлэх хөдөлгөөн

". Ялангуяа залуучууд, өсвөр насныхан дунд дутагдаж буй нөхөн үржихүй, бэлгийн боловсролыг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан олон асуудлуудыг шийдэхэд ач холбогдол өндөр уг төсөл төлбөр тооцооны асуудлаа дан цахим хэлбэрээр шийдэж байгаа нь мөн сонирхолтой. Beelog Technologies-ийн уг төсөл Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулсан “Шинэ санаа-Шилдэг инновац 2018” уралдааныг шилдгээр шалгарч, 15 сая төгрөгийн грант хүртсэн билээ.

. Хүүхэд залуучууд дунд бэлгийн замын өвчлөлийн хэмжээ их байгаа нь бэлгийн боловсрол, тогтсон бэлгийн хамтрагч байдаггүй болон бэлгэвчний хүрэлцээгүй байдал 24-н цагийн бэлгэвчний автомат машин байдаггүй, бэлгэвч худалдан авахаас эмээдэг, ичих асуудал гардгаас үүдэлтэй” хэмээн төслийн багийнхан тайлбарлав. Тэгээд эдгээр асуудал нь залуусын хот болох Улаанбаатар хотод нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал болоод байгаа учраас энэ төслийг санаачилж, хэрэгжүүлэхээр боллоо.

Бэлгэвчний автомат машин бүтээн хамгийн оновчтой газруудад байрлуулахаар ажиллаж буй залуус Улаанбаатар хотын 15-24 насны хүүхэд, залуучуудад бэлгийн боловсрол олгох бэлгэвчний хэрэглээг дэмжих, халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг дэмжин ажиллах юм. Цахимаар картаар худалдан авалт хийх боломжтой бэлгэвчний автомат машинуудыг байрлуулах ажил долдугаар сараас хэрэгжих бөгөөд санхүүжилтээ авсан залуус автомат төхөөрөмжүүдээ бэлэн болгохоор ажиллаж байна. Залуус вэб хуудас, аndroid болон iOS апплекейшн, “Бэлгэвч айсуй комик” хийж мэдээлэл түгээх, сургалт явуулах юм. Ийнхүү залуус бэлгэвч худалдан авах ажиллагааг хялбаршуулж, хэрэглэгчдэд ойртуулах нь ээ.

Дэлхийн тоо мэдээ (2017 он)

• 36.9 сая хүн (31.1-43.9) ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаагаас 35.1 (29.6-41.7) сая нь насанд хүрэгчид, 1.8 (1.3-2.4) сая нь <15 насны хүүхэд эзэлж байна.
• 1.8 сая хүн (1.4-2.4) шинээр ХДХВ-ийн халдвар авснаас 1.6 сая нь насанд хүрэгчид, 180.000 нь <15 насны хүүхэд эзэлж байна.
• 940.000 (670-1.3) хүн ДОХ-ын улмаас нас барсан ба 830.000 насанд хүрэгчид, 110.000 <15 насны хүүхэд эзэлж байна.
• 21.7 сая хүн Ретровирүсийн эсрэг эмчилгээ (РВЭЭ)-тэй байна.
• 17.5 сая хүн вирусийн ачаалал дарангуйлагдсан байна.
• Жилд 357 сая хүн шээс бэлгийн замын хламид, заг хүйтэн, тэмбүү, трихомониазын аль нэгээр нь өвчилдөг (хламид 131 сая, заг хүйтэн 78 сая, тэмбүү 6 сая, трихомониаз 142 сая).

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.