Венесуэлийн Ерөнхийлөгч иргэд рүү гал нээх тушаал өгөөгүй

 

Венесуэл улсын сөрөг хүчин Засгийн газрыг эсэргүүцэж олон улсаас хүнсний тусламж хүссэн ч тусламжийн цувааг нутаг дэвсгэртээ оруулахгүйн тулд Ерөнхийлөгч Николас Мадуро хилийн дагуу хаалт тавьсан.

Уг хэрэгт Ерөнхийлөгч Николас Мадурог буруутгасан бол Гадаад хэргийн сайд Хорхе Арреаза “Ерөнхийлөгч гал нээх тушаал өгсөн юм шиг харагдаж байгаа ч тийм биш, Ерөнхийлөгч иргэд рүү гал нээх тушаал өгөөгүй” гэж мэдэгдсэн байна.

Венесуэлийн Засгийн газар олон улсын тусламжийг оруулахгүйн тулд Бразили, Колумб улсуудын хилийг хааж Колумбтай дипломат харилцаагаа таслахад хүрсэн.

Хилийн хамгаалалтыг эвдүүлэхгүйн тулд тусгай хүчний цэргүүдийг тараан байршуулсан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Гэмтэж бэртсэн хүмүүсийн дунд Колумбын иргэд байгаа бөгөөд ачааны машинуудыг шатаажээ.

Орос, Боливи, Иран, Куба, Никарагуа, Турк зэрэг улсууд Ерөнхийлөгч Мадурог дэмжиж байна.

НҮБ-ын зүгээс Венесуэл улсыг дотоод хямралаа шийдэхийг уриалаад байна.

 

Эх сурвалж: www.tass.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.