Энэтхэгийн нисэх хүчин Пакистаны нутагт дайралт хийжээ

 

Пакистанд байдаг Жайш-э-Мухаммад зэвсэгт бүлэглэл өнгөрсөн 14-ний өдөр амиа золиослогчийн халдлагаар Энэтхэгийн Пулвамад цэрэг цагдаагийн 40 гаруй албан хаагчийн амь насыг хөнөөсөн.

Үүгээр зогсохгүй хэд хэдэн террорист халдлага төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл авсан даруйд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын тулд бүлэглэлийн байрладаг Кашмирын бөглүү ойд дайралт хийжээ.

 

daily sun india airstrike 1

 

Кашмирын бүсээс болж зөрчилдсөөр ирсэн цөмийн зэвсэгтэй хоёр орны харилцааг дахин хурцатгасан явдал боллоо гэж барууны эх сурвалжууд бичжээ.

Энэтхэгийн агаарын дайралт хийсэн онгоцууд Пакистаны нутагт онгоцны ачаагаа хаяж ниссэн гэдгийг мэдэгджээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.