Далай ламын онлайн номын айлдвар “Бөхийн өргөө”-нд болно

 

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багш Монголын сүсэгтэн олонд зориулан онлайн номын айлдвар айлдахаар болжээ. Энэхүү номын айлдвар нь хаврын тэргүүн сарын шинийн 24 буюу энэ сарын 28-нд “Бөхийн өргөө”-нд болох юм. Уг айлдварыг анх талаар “Ламын Гэгээн Монгол Сүнчой” ТББ-аас мэдэгдсэн юм.

Далай багшийн онлайн айлдварыг манай www.livetv.mn сайт шууд дамжуулан хүргэх юм. Дээрхийн Гэгээнтэн ямар ном айлдах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Ламын Гэгээн Монгол Сүнчой” ТББ-ын тэргүүн Н.Түвшинтөртэй ярилцсан “Цайны цагийн зочин” нэвтрүүлгийг маргааш 13:00 цагаас хүлээн аваарай.

Мөн .

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.