ОУХМ З.Ганбаатар Токио-2020 Олимпийн их наадамд оролцох эрхээ авчээ

 

Энэ сарын 13-24 өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан парабуудлагын дэлхийн цомын тэмцээний 10м-ийн хийн гар бууны дасгалд З.Ганбаатар хувийн дүнгээр мѳнгѳн медаль хүртэж, З.Ганбаатар, Г.Баярцэцэг, Г.Ганзориг нар багаараа мѳнгѳн медаль хүртжээ.

Дэлхийн цомын медальтнууд
Дэлхийн цомын медальтнууд

Мөн түүнчлэн Пара буудлагын шигшээ багийн тамирчин ОУХМ З.Ганбаатар "Токио-2020" Паралимпийн их наадамд оролцох эрхээ авчээ. Тэрээр "Инчён-2014" Азийн пара наадмын сонгомол гар бууны 50 метрийн дасгалд хүрэл медаль хүртэж байсан манай шилдэг тамирчдын нэг юм. 

Монголын Пара буудлагын шигшээ багийн тамирчид
Монголын Пара буудлагын шигшээ багийн тамирчид

Уг тэмцээний явцийн бичлэгийг та бүхэндээ толилуулж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.