Хорих газарт 40 жил хэлмэгдсэн эрхэм саятан болов

 

Грэйг Колей гэгч эрхэм 71 настай, амьдралынхаа тэн хагасаас илүүг буюу 39 жилийг хийгээгүй хэргийнхээ төлөө ял эдэлж өнгөрүүлжээ.

Уг эрхмийг 1978 онд Ронда Вич болон түүний дөрвөн настай хүү Дональдыг хороосон гэж хорих ял оноосон байна.

Хохирогч эмэгтэйг, хүүгийнх нь хамт олоход бусдад хүчирхийлүүлсэн, дээрэмдүүлсэн байдалтай байжээ. Хөршүүд нь 40 орчим жилийн өмнөх хэрэг гарсан өдрийн үүрээр 5:30 минутын үед түчигнэх чимээнээр сэрээд харахад Колейгийн машин харагдсан хэмээн мэдүүлэг өгсөн байна.

Хотын цагдаа нар хэргийн мөрөөр очиход Грэйг Колейн гэрээс хүүхдийн подволк, цустай алчуур олдсон ба бэлэг эрхтэн нь шархалсан байжээ.

 

?url=https%3A%2F%2Fewscripps

 

Хэлмэгдсэн этгээд тухайн үед зоогийн газар ажилладаг байсан ба өглөө бүрийн 04:30 минутад ажлаасаа бууж, хамт ажилладаг хүнээ хүргэж өгөөд буцдаг байсан гэж ярьжээ. Хэрэг шийдэгдсэнээс хойш 30 гаран жилийн дараа буюу 2015 онд дахин сөхөж, мөрдөн байцаалтыг дахин эхлүүлжээ.

Ингэхэд Грэйг Колейгийн ДНХ хохирогчдын бие болоод хэргийн газраас огт илрээгүй, оронд нь гэмт хэрэг үйлдээд зугтсан байж болох үл таних этгээдүүдийнх олдсон юм.

Хэлмэгдсэн эрэгтэй огт хэргээ хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд хотын захиргаа хорих газарт өнгөрүүлсэн өдөр бүрийн нөхөн олговрыг 140 ам.доллараар тогтоосон байна. Хотын удирдлагаас гадна хэргийг мөрдөн шалгах ажилд учир дутагдалтай хандсан бүх байгууллагууд зохих ёсны нөхөн төлбөрөө олгожээ.

 

f closure a 20190226 870x579

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.