"Bohemian Raphsody" гурван ч Оскар хүртээд байна

 

Алдарт "Queen" хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркюригийн дүрийг дэлгэцэнд дахин амилуулсан "Bohemian Rhapsody" кино бүтээл өнгөрсөн оны 10 дугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн.  Шилдэг дууны эвлүүлэг, Шилдэг дууны найруулга, Шилдэг кино эвлүүлэг гэсэн гурван төрөлд Оскарын шагнал хүртлээ. 91 дэх удаагийн Оскарын наадам яг одоо үргэлжилж байгаа бөгөөд Фредди Меркюригийн дүрийг бүтээсэн  жүжигчин Рами Малик Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин  төрөлд ялж магадгүй гэсэн хүлээлт байгаа юм. 

"Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах ёслолоос Шилдэг кино, Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшиж ялсан "Bohemian Rhapsody" энэ жилийн Оскарын наадамд таван төрөлд нэр дэвшин өрсөлдөж байна.  

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.