Өнөөдөр домогт аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй 7 бөх барилдана

 

Хоёр өдрийн дараах байдлаар монголын баг тамирчид эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү нар хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Дагвасүрэн шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтаар  тэмцээнд оролцогч 93 орноос медалийн чанараар зургаадугаар байранд эрэмбэлэгдэж байна. 

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаанууд явагдаж тэмцээн өндөрлөнө. Өнөөдөр дараах бөхчүүд барилдана.

www.livetv.mn/sport их дуулга тэмцээнийг гурван өдрийн турш шууд дамжуулан үзүүлж байгаа ба монгол бөхчүүдээ дэвжээнд гарах бүрд нь тамирчныхаа талаар болон өрсөлдөгчийнх нь талаарх мэдээллийн хамт шуурхай мэдээлж байгаа билээ. Өнөөдөр тэмцээн 16:00 цагт эхлэнэ.

Эрэгтэйчүүдийн -90кг жинд Алдар” спорт хорооны тамирчин, Азийн наадмын мөнгө, Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана А хэсэгт эхний тойрогт Их Британийн Стеварт Макстай барилдах оноолт гарчээ. 

Дьюселдорф их дуулга тэмцээний -90кг жингийн оноолт
Дьюселдорф их дуулга тэмцээний -90кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -100кг жинд манайхаас хоёр бөх барилдаж байгаа ба В хэсэгт Сүлд спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар эхний тойрогт гоц мөргөсөн байна. Харин С хэсэгт О.Хангал олон улсын жүдо бөхийн холбоо IJF-ийн нэрийн өмнөөс барилдаж буй Ханкан Аднантай барилдах оноолттой байна. 

Дьюселдорф их дуулга тэмцээний -100кг жингийн оноолт
Дьюселдорф их дуулга тэмцээний -100кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн +100кг жинд мөн монголын хоёр шилдэг жүдоч хүч үзэх ба уг жинг тэргүүлэгч “Алдар” спорт хороо, “SPS” телевизийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын хошой мөнгөн медальтай Ө.Дүүрэнбаяр А хэсэгт жингээ тэргүүлж буй тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. Харин домогт аварга Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин “Женко” клуб, Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Багийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн аварга Н.Түвшинбаяр С хэсэгт эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны Свен Хейнлетэй барилдах оноолт гарчээ. 

Дьюселдорф их дуулга тэмцээний +100кг жингийн оноолт
Дьюселдорф их дуулга тэмцээний +100кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -78кг жинд “Алдар” спорт хорооны тамирчин Ш.Сэржмядаг эхний тойрогт Германы Кристина Фабертэй барилдах оноолт гарчээ. 

Дьюселдорф их дуулга тэмцээний -78кг жингийн оноолт
Дьюселдорф их дуулга тэмцээний -78кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн +78кг жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, 2019 оны Монгол Улсын аварга Э.Гандиймаа эхний тойрогт БНХАУ-ын Ю Сонгтой барилдах оноолт гарчээ. 

Дьюселдорф их дуулга тэмцээний +78кг жингийн оноолт
Дьюселдорф их дуулга тэмцээний +78кг жингийн оноолт

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.