Венесуэлийн хилийн ойролцоо зэвсэгт мөргөлдөөн гарав

 

Венесуэл улсын хил орчмын тосгодод зэвсэгт мөргөлдөөн гарсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидогийн хүсэлтээр илгээсэн өрнөдийн орнуудын тусламжийн цувааг оруулахгүйн тулд Мадурогийн Засгийн газар хаалт тавьсан.

 

 105766685 hi052530125

 

Николас Мадуро өнгөрч буй долоо хоногт Бразили улстай залгаа хилээ хаасан бол сүүлд Колумб улстай тогтоосон дипломат харилцаагаа тасаллаа.

Эмнести Интернэйшнл байгууллагаас жагсагч, босогчдын эсрэг галт зэвсэг хэрэглэж байгаа нь хүний эрхийг зөрчсөн онц ноцтой үйлдэл гэж үзээд байна.

 

47656995 303

 

Энэ хооронд Ерөнхийлөгч Николас Мадуро Каракас хот дахь дэмжигчдийнхээ зургийг олон нийтийн цахим сүлжээнд нийтэлж, улс эх оронд минь дайн гарахгүй гэж мэдэгдсэн байна.

 

 105766689 hi052529404

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.