Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээ сайжирсан эсэхийг тандаж байна

Тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолооч болон зорчигчид хамгаалах бүсээ зүүснээр зам тээврийн ноцтой ослыг 50 хувь бууруулдаг гэсэн судалгаа бий. 

Тиймээс зам тээврийн ослыг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн "Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг сайжруулах" төслийн үр дүнгийн судалгааг Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж байгаа ажээ.

Судалгааг нийслэл хотын хэмжээнд 10 цэгт зохион байгуулах ба жолооч, зорчигчдын хамгаалах бүсний хэрэглээний түвшин, хүүхдийн аюулгүй тээвэрлэлт, хамгаалалтын суудлын хэрэглээний чиглэлээр хийгдэх юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.