Японы сансрын хөлөг жижиг гараг дээр буулаа

 

Хаяабуса-2 сансрын хөлөг сорьц авахаар Рюгу жижиг гарагийг чиглэсэн урт хугацааны аялалдаа гараад байсан юм.

Японы сансрын хөлөг гурван жил хагасын өмнө дэлхийгээс хөөрч Рюгу гарагийг чиглэн 2018 оны зургадугаар сард гарагт хүрсэн юм. Хаяабуса-2 гарагийн гадаргуугаас сорьц дээж аван буцаж 2020 онд эх дэлхийдээ эргэн ирнэ гэж сансар судлаачид тооцоолж байна.

 

ContentBroker contentid fb72570f90ca4ce2ac287d9af8b9355a

 

Рюгу нь С төрөлд харьяалагддаг сансрын чулуулаг ихтэй одон гараг юм. гэж Күйний их сургуулийн профессор Алан Физсиммонс ярьжээ.

Японы сансар судлалын станц хөлгийг 2018 оны 10 дугаар сард зорьсон гараг дээр газардана гэж тооцсон ч хугацаа сунасан. Жижиг гарагийн гадаргуу урьдчилан таамаглаж байснаас илүү арзгар, бартаатай байсан учир газардах болоод сорьц авах байрлалаа олоход хүндрэлтэй байжээ.

 

Рюгу одон гараг
Рюгу одон гараг

 

Мөн хайгуулын хөлгийг 100 метр диаметрт ажиллана гэж төлөвлөсөн ч гадаргуугийн байдлаас шалтгаалж зургаан метр болж хумигджээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.