“Huawei” гар утас “Apple”-ыг бут цохиж байна

 

Америк, Хятадын худалдааны дайн эхэлж Вашингтоны зүгээс Бээжин дэх хамгийн том технологийн компанийн эсрэг арга хэмжээ авсан ч “Huawei” дарамт шахалт, эсэргүүцэл дунд хэрхэн хөгжин цэцэглэж болдгийг харуулж байна.

Хятад бол гар утасны хамгийн том зах зээл. Энэ зах зээлд амжилт гаргаж чадвал та ашиг орлогынхоо ихэнхийг бүрдүүлж чадлаа гэсэн үг.

Харин “Apple” компанийн үйлдвэрлэдэг iPhone гар утасны борлуулалт Хятадын зах зээлд 20 хувиар буурсан байна.

Хятадын гар утасны зах зээлийн 29,8 хувийг Huawei компани дангаараа бүрдүүлж байна.

 

52146442 2295506647350250 8940158633476358144 n

 

Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж ажиглагчид дүгнэлээ. Нэгдүгээрт Америк-Хятадын худалдааны дайны үр дүн. Зарим компаниуд ажилчдадаа Huawei гар утас худалдаж авахыг санал болгожээ.

Хоёрдугаарт Huawei гар утаснууд iPhone-оос үнийн хувьд хамаагүй хямд. Энэ нь худалдан авагчдыг сонголтоо хийхэд маш том нөлөө үзүүлж байна гэж үзжээ. Гуравдугаарт, мэдээж хэрэглэгчдийн хүсдэг өндөр технологи. Huawei гар утасны камер, хэлбэр загвар худалдан авагчдаас өндөр үнэлгээ авдаг.

 

huawei p20 pro

 

Хятадын технологийн тэргүүлэх компанийн гаргасан 5G утасгүй интернэт сүлжээг Америкийн зүгээс тагнуулын арга хэрэгсэл гэж үзэн хэрэглэхгүй байхыг дэлхийн улс орнуудад уриалсаар байгаа юм. Тус компанийн дэд захирал Мэн Ванжоуг хууль зөрчсөн гэж үзэн Канад улсад саатуулж, хэргийг нь Вашингтонд шилжүүлэх хүсэлтэй. 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.