Өдрийн мэдээний товч

2018 оны 09 сарын 13 өдөр

  • ОХУ-ын Владивостокт болж буй Эдийн засгийн форумд оролцож өмнөд, хойд хоёр хөршийнхөө төрийн тэргүүнүүдтэй улс төрийн хэлэлцээр хийсэн Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эх орондоо ирлээ.
  • Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 28 жилийн ой өнөөдөр тохиож буйг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ.
  • УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хотноо зохиогдож буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх парламентын дэлхийн 2 дугаар чуулга уулзалтын үеэр болсон Гүйцэтгэх хорооны хуралд оролцлоо.
  • Цалингаа 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж буй багш нарын ажил хаялт ес дэх хоногтоо үргэлжилж байна.
  • Япон улсын Китакюшю хотноо үргэлжилж Парапауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээний  -107 кг жинд МУГТ  Э.Содномпилжээ Азийн аварга болжээ.
  • Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Н.Төмөрхуяг, МУГЖ Д.Хоролсүрэн, Монгол төрийн сүлдийг зурсан, МУГЗ, зураач Ц.Ойдов нар таалал төгсөж, урлагийн салбарт хүнд гарз тохиолоо.
  • Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хаалттай болсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн байна. 
  • Фэйсбүүк дэх хуурамч хаягуудыг илрүүлэн ангилж, “жинхэнэ” хаягт цэнхэр өнгөтэй тэмдэглэгээ тавихаар болж буй талаар ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах газраас мэдээлэл хийсэн зэрэг нь өнөөдрийн онцлох мэдээллүүд байлаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.