Барби хүүхэлдэй моодноос гарах болоогүй

 

Дэлхийн ихэнх охид эмэгтэйчүүдийн бага насны дурсамж барби хүүхэлдэйтэй холбоотой байдаг гэдэгтэй та санал нийлэх үү? Би л хувьдаа санал нэг байна.

Орчин цагт техник технологи хөгжиж бидний тоглож өссөн шиг гарт баригддаг тоглоомууд үнэ цэнээ алдаж эхэлсэн. Бага насны хүүхдүүд машин, хүүхэлдэйнээс илүүтэй гар утас, комьпютерын тоглоомд дуртай болжээ.

 

Barbie is back to being a billion dollar brand e1549646221779

 

Бүх зүйл ингээд дуусчихаагүй бололтой

Гэвч бүх зүйл ингээд дуусчихаагүй бололтой. Шилдэг тоглоом үйлдвэрлэгчдийн нэг “Mattel” өнгөрөгч 2018 оны дөрөвдүгээр улирлын санхүүгийн тайлангаа танилцуулжээ.

Тус компанийн зардаг Барби хүүхэлдэй орлогын ихэнх хувийг бүрдүүлсэн байсанд гайхширсан байна. Энэ нь 2017 оны дөрөвдүгээр улирлаас 12 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

7123054 3x2 700x467

 

“Mattel” компанийн өнгөрсөн жилийн нийт орлого тэрбум ам.долларт хүрсэн ба өмнөх жилийнхээс 14 хувиар өссөн байна.

Түүнчлэн “Hot Wheels” тоглоомын компани Барби хүүхэлдэйн борлуулалтаас 934 сая ам.доллар олсон нь мөн өмнөх жилийнхээс долоон хувиар өссөн байгаа юм.

Энэ жил Барби хүүхэлдэй 60 нас хүрч байна.

 

Жүжигчин Маргот Робби
Жүжигчин Маргот Робби

 

 

Эх сурвалж: www.qz.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.